КОЛУМБЫН ЦЭРГИЙН ОНГОЦ ОСОЛДОЖ, 69 ХҮН АМИА АЛДЖЭЭ

img

 

Колумбын Зэвсэгт хүчний мэдэгдсэнээр, Пуэрто Легисамо хотоос хөөрсний дараа “Lockheed Martin Hercules C‑130” тээврийн онгоц осолдож, 69 хүн амиа алджээ.

Ослын улмаас 57 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэднийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэн эмчилгээ хийж байна. Онгоцонд нийт 126 хүн зорчиж явсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн цогцсыг Богота хотод шүүх эмнэлгийн шинжилгээгээр таньж тогтоосны дараа ар гэрт нь хүлээлгэн өгөх юм байна.

Ослын бүс нь Колумбын өмнөд Amazon бүс, Пуэрто Легисамо хот орчмын Перу улстай хил залгаа нутаг юм. Тээврийн онгоцны экипаж болон зорчигчид цэргийн албан хаагчид байсан бөгөөд зарим эх сурвалжууд онгоц агуулаагүй техник, хуучирсан төхөөрөмж ашигласан байж болзошгүй талаар мэдээлж байна.

Одоогоор онгоц осолдох шалтгаан албан ёсоор тогтоогдоогүй бөгөөд Зэвсэгт хүчний мөрдөн шалгах баг, нисэх онгоцны техникийн шинжээчид цаг агаарын нөхцөл, техникийн доголдол, ачаалал зэрэг олон хүчин зүйлийг шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ