УЛААНБААТАРТ +8 ХЭМ ДУЛААН БАЙНА

img

 

03-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Алтайн өвөр говь болон Дорнод-Монголын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -7...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ