ИРАН: ДАЙСАГНААГҮЙ ОРНУУДЫГ ОРМУЗААР НЭВТРҮҮЛНЭ
Техраны эсрэг дайсагнасан үйл ажиллагаанд оролцоогүй орнуудын хөлөг онгоцуудыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхийг зөвшөөрнө гэж НҮБ-д суугаа Ираны Байнгын төлөөлөгч мэдэгдлээ.
Тэрбээр нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлдээ, Иранд дайсагнаагүй улс орнуудын хөлөг онгоцууд эрх баригчидтай урьдчилан зөвшилцөж, аюулгүй байдлын дүрмийг мөрдвөл тус хоолойгоор аюулгүй дамжин өнгөрөх боломжтой гэжээ.
Мөн Ираны тал уг мэдэгдлийг НҮБ-ын дэргэдэх Олон улсын далайн байгууллагын гишүүн улс орнуудад хүргүүлсэн байна.
Ажиглагчдын үзэж буйгаар Иран улс өөрийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд АНУ болон Израилыг дэмжиж буй орнуудыг тогтоон барих зорилготой ийм мэдэгдэл хийсэн байж болзошгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ