УЛААНБААТАРТ +11 ХЭМ ДУЛААН БАЙНА

img

03-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.   

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө  Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор -4...+1 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр +11...+16 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  -4...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -7...- 9 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ