Ормузын хоолойгоор нэг баррель тутамд 1 ам.долларын төлбөрийг Иранд төлнө

img

 

Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэхийн тулд танкеруудаас нэг баррель тутамд 1 ам.долларын төлбөрийг Иранд төлж эхэлжээ.

Том оврын танкер (VLCC) нэг удаад ойролцоогоор 2 сая баррель нефть тээвэрлэдэг тул нэг удаагийн төлбөр нь 2 сая ам.доллар орчим болж байна. Тиймээс улс орнууд энэ татварыг түлшний үнэд шингээж, үнэ өсөхөд нөлөөлж байна. Түүнчлэн Иран, улс орнуудыг “найрсаг байдлаар” 1–5 оноогоор ангилж, илүү найрсаг орнуудад давуу нөхцөл санал болгон, тусгай код олгож байгаа талаар OilPrice.com мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ