АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн тулган шаардлага илгээсний дараа өчигдөр Ираны Засгийн газрын зүгээс дайны галыг зогсоох 10 зүйл бүхий хэлэлцээрийн төслийг Пакистан улсаар дамжуулан Цагаан Ордонд ирүүлжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп уг санал дээр ярилцаж болохуйц байна гэж үзсэн тул ирэх 14 хоногийн хугацаанд талууд дахин яриа хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Америк-Ираны талууд 14 хоногийн хугацаатай гал зогсоож, Ормузын хоолойг хяналтын дор нээж далайн тээврийн хөлөг онгоцуудыг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэний дараа түүхий эдийн бирж дээр газрын тосны үнэ ханш огцом буурч эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ