ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч ажиллахгүй гэсэн нь худал
Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэйгээ хамтарч ажиллахгүй гэж хэлсэн гэдэг ташаа мэдээлэл гарчээ. Энэ талаар ХЗДХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Налайх дүүрэгт ажиллаж байгаа. Налайхад ажиллаж байгаа хүн яаж Засгийн газрын хуралдаанд оролцоод, ингэж хэлсэн болж таарах вэ. Энэ бол ташаа мэдээлэл. Сайдыг өнөөдөр Налайх дүүрэгт ажилтай явахад нь Засгийн газрын ээлжит хуралдаан дээр ингэж хэлсэн мэт ярих нь ор үндэсгүй мэдээлэл байна. Тэр ч байтугай сайд өөрөө цахим орчинд ч ингэж бичнэ гэдэгт ч эргэлзэж байна” хэмээн үгүйсгэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ