АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫГ САМАРЧ БАЙГАА УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАЖ БАЙНА !!!

img

 

Миний бие Автотээврийн салбарт хөл тавиад 10 гаруй жил болж байна. Тээврийн менежментийн мэргэжлээр сургуулиа төгсөж, АТҮТ хэмээх энэ том айлд мэргэжилтнээс нь эхлээд мерит зарчмаар шат дараалан ажиллаж ирсэн.

Бидний хувьд автотээвэр бол зүгээр нэг оффисын ажил биш, улс орны судас нь болсон инженерчлэл, логистик, аюулгүй байдлын цогц систем байдаг.

Гэвч 2026 он гарснаас хойш манай байгууллагад өрнөж буй үйл явц энэ салбарын "амь тариа"-г тасалж байна. Өнөөдөр ажилтайгаа үлдэх эсэхдээ эргэлзэж, ирээдүйдээ түгшиж суугаа 700 гаран мэргэшсэн ажилчдынхаа өмнөөс, тэдний дуу хоолой болон шүгэл үлээхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Тус үйлдвэрийн газарт 2026 оны 01 сард томилогдсон шинэхэн захирал Ц.Батсайхан /уяач/ болон түүнийг дагаж ирсэн 2, 3 нөхрийн хийж буй үйлдлүүд нь төрийн албаны мерит зарчмыг уландаа гишгэж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байна.

Томилогдсон даруй даа Шуурхай хурал удаа, дараа зарлаж, байгууллагын орлогыг ямар ч хамаагүй аргаар нэмэгдүүлэх, "бүсээ чангалах" үүргийг өгсөн. Гэвч түүний "орлого нэмэх" арга нь инноваци бус, иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх байв.

Автотээврийн салбарын мэдээлэл, зөвлөгөө өгөх зориулалттай 1900-1234 тусгай дугаарын төлбөрийг ямар ч үндэслэлгүйгээр, хүчээр шахуу нэмэгдүүлсэн /нэмэх боломжгүй гэсээр байхад/.

Угтаа бол төрийн үйлчилгээний лавлах дугаарын үнэ тариф нь иргэдэд дарамт болохгүй, тогтмол байх ёстой .

Энэхүү тарифын өөрчлөлт нь Засгийн газрын тогтоол зөрчсөн үйлдэл болсон бөгөөд зөвхөн байгууллагын "орлого" нэртэй тоон үзүүлэлтийг өсгөхийн тулд иргэдийг шууд хохироож буй үйлдэл хийсэн.

Бүсээ чангал хэмнэ гэж шаардсан захирал маань "бүтцийн өөрчлөлт" нэрээр мэргэшсэн боловсон хүчнийг цэвэрлэх санаатай байсан болж таарав.

Олон жил энэ салбарын зовлон жаргалыг мэддэг, тээврийн чиглэлээр мэргэшсэн арав гаруй хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүдийг нэг бүрчлэн 40.8-аас 50.4 сая төгрөгийн тэтгэмж, тусламж нэрээр олгож үйлдвэрийн газарт 300 гаран сая төгрөгийн хохирол учруулсан барин хөөж, дарамт, шахалт үзүүлэн явууллаа.

Та бүхэн хэнийг хэдэн төгрөгөөр явуулсныг шилэн данснаас харах боломжтой. Энэ бол төр төсвийн мөнгөөр өөрсдийн эрх ашиг, хүсэл сонирхолыг хууль бусаар хангаж буйн илрэл биш гэж үү? Төрийн мөнгөөр гараа цайлгаж, өөрийнхөө "цүнх баригчдыг" суулгах орон зайг ийнхүү бэлдэж байна.

Автотээврийн салбарт 10 гаруй жил ажиллахдаа ийм увайгүй, ёс зүйгүй удирдлагыг үзсэнгүй.

Эмэгтэй ажилчдыг ялгаварлан гадуурхаж доромжилж, удахгүй декритээ авах гэж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг ажлаа өгөхийг шаардаж удаа дараа дарамталж сэтгэл зүйн дайралт хийж байна.

Төрийн албыг хувийн компани шигээ санаж, Хөдөлмөрийн хуулийг уландаа гишгэж буй энэ хүнд ямар ашиг сонирхол байна вэ?

Эмэгтэйчүүдийг доромжилж, жирэмсэн эхчүүдийг хавчиж байгаа нь салбарын хөгжил үү!!!

Халагдсан мэргэжилтнүүдийн оронд хэмнэлтийн хууль зөрчин барин тэтгэвэрт гарсан прокурор, цагдаагийнханыг заллаа.

Тээврийн менежмент, техникийн хяналт гэдэг хуулийн заалт уншаад суудаг ажил биш.

Тээврийн урсгал, техникийн оношилгоо, олон улсын тээврийн конвенцийг огт мэдэхгүй хүмүүс өнөөдөр бодлого тодорхойлж сууна.

АТГ-аас "мэргэжлийн бус" гэж дүгнэлт гаргасаар байтал улайран зүтгэж буй энэхүү маргаантай томилгооны зангилаанд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Насантогтохтой холбогдож байна.

Тэрээр албан тушаалаа өгөхөөсөө өмнө яаран сандран энэхүү томилгоог хийсэн нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй, урьдаас төлөвлөсөн "шахаас" байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Хууль бус дүгнэлтийг үл тоон, мэргэжлийн бус хүнийг ийнхүү зүтгүүлсэн нь төрийн албыг хувийн тоглоомын талбай болгосны илрэл биз ээ.

Уяач Ц.Батсайхан даргын ард "Симба" гэх ах болон түүний дүү Бат-Энх нарынх нь нөлөө болон МАН-ын генсек Содбаатар нарын улс төрийн бүлэглэлийн ашиг сонирхол байгаа талаар энэ байгууллагын ажилтан, албан хаагч бүр халагдчихвий гэсэн айдсын доор ярьцгааж байна.

Өөрсдөө бүтцээ зураад газрын дарга болсон цагдаа, прокурорууд маань би энэ хэлтэс газрыг авна гэж буулаацалдах шахуу байв.

/Баримттай албан хаагч бүр мэдэж бгаа/

Бүтцийн өөрчлөлт гэж хийсэн зүйл нь мэргэжлийн хүний нүдээр харахад утгагүй инээдэм.

Хоорондоо огт авцалдаагүй хэлтсүүдийг нэгтгэж "газар" болгосон нь хариуцлагаас зугтах нөхцөлийг бүрдүүлэв.

Түүнд бүтэц хийхэд нь зөвлөсөн гэгдэх нөхдүүдийг манай ажилчид үүнийг “гал тогоо, агуулах, оффис гурвыг нийлүүлээд нэг даргад өгсөнтэй адил” гэж егөөдөж байна.

Ажил үүргийн давхардал, уялдаа холбоогүй байдал нь тээврийн салбарыг бүрэн доголдолд оруулахаар байна даа.

Авлигатай Тэмцэх Газраас шинэхэн захирлыг маань ажлын байрны шаардлага хангахгүй, хэд хэдэн үзүүлэлтээр тэнцэхгүй байгааг албан ёсоор анхааруулсаар байтал энэ томилгоог хүч түрэн хийсэн нь хэний захиалга вэ?

Хууль хяналтын байгууллагын дүгнэлтийг уландаа гишгэж, мэргэжлийн бус хүнийг ийнхүү зүтгүүлж байгаагийн цаана ямар гээчийн 'хар ашиг сонирхол' нуугдаж байна вэ?

АТҮТ бол хэн нэгэн даргын дураараа авирладаг хувийн тоглоомын талбай биш, харин хуулиар засагладаг төрийн байгууллага баймаар!

Тээврийн инженерчлэл, логистик, техникийн хяналтыг, хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүмүүсээр удирдуулах нь байгууллагыг хөгжүүлэх биш, харин шинэхэн захирлын маань эргэн тойронд “хуулийн хамгаалалт” босгож хулгай хийх гэсэн явуургүй оролдлого мэт харагдаж байна.

Мэргэжлийн хүмүүсийн “амыг таглаж”, өөрийнхөө халаасны хүмүүсийг байршуулахын тулд төсвийн мөнгөөр наймаа хийж улайран зүтгэж буй түүнд ямар нэгэн том ашиг сонирхлын зөрчил байна л гэж хардаж байна.

Мэргэжлийн хүмүүс нь гадуурхагдаж, тэтгэвэрийн цагдаа,прокурорууд төрийн мөнгөөр туйлж суугааг хараад дуугүй сууж тэвчсэнгүй ээ.

Энэхүү шүглийг үлээснээр миний маргаашийн ажил, амьдралын баталгаа хаашаа эргэхийг би мэдэхгүй. Магадгүй би ажилгүй хоцорч болох ч, арван жил сэтгэл зүрхээ зориулсан энэ салбараа 'зам зуурын' ашиг сонирхолтой хүмүүсийн гарт үрэн таран болохыг зүгээр харж тэвчихгүй.

Автотээврийн үндэсний төв бол хэн нэгэн даргын хувийн тоглоомын талбай биш, улс орны маань эдийн засгийн амин судас юм.

Хэрэв энэ мэргэжлийн бус томилгоо, санхүүгийн замбараагүй байдал удаан үргэлжилбэл тээврийн салбар бүрэн дампуурч, түүний гашуун хохирлыг жирийн иргэд, тээвэрчид нуруундаа үүрэх болно.

Би өөрийнхөө ирээдүйг бус, энэ салбарынхаа маргаашийг аврахын тулд үнэний талд зогсохоор шийдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Зүй ёсоор нь болго. Энэ жишээ ганц энд биш, төрийн нэрээр халхалсан улс төрийн бизнес гэдэг нь илэрхий болоод бна!
2026-04-11
Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736:
Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
2026-04-11
Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-04-10
Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-04-10
ТОМ АРТАЙ ГАРУУД БАЙГАА ШҮҮ ХЭЦҮҮ ДЭЭ ГЭХДЭЭ БУУЖ ӨГЧ БОЛОХГҮЙ САЙН ҮЗЭЛЦ
2026-04-09
S:
Ийм лалруудыг тэр содбаатартай нь хамт непалдах хэрэгтэй
2026-04-09
Бузар хулгайчуудыг тэр прокурор цагдаагийн томилогдсон нөхдүүдтэй нь зургийг нь тавь
2026-04-09
Жолооч байв:
Хахаха, Авто тээврийнхэн наадамд машин аа уяаад уралдаад байж дээ одоо яая гэхэв, хохь чинь. Заяа чинь тэр. Содбаатар оролцсон л бол тэр салбар дууссан гэж сонсоогүй юу. Хахаха
2026-04-09
Harold R:
Begin now earning every month an extra amount of $17k or more just by doing very simple and easy online job from home. I have received $18953 in my last month direct in my bank acc by doing this easy home base job just in my part time for 2 hrs maximum a day online. Even a child can now do this job and earns money online. Everybody can get this home job right now and start earning dollars online by follow details here………. Click the link—↠www.work27.online
2026-04-09