Ормузын хоолойд хурцадмал байдал нэмэгдэв
Иран улс Ормузын хоолойгоор нэвтрэх усан онгоцуудад хатуу анхааруулга өгч, зөвшөөрөлгүй зорчвол “онилж, устгана” хэмээн мэдэгдлээ.
Энэ талаар мэдээлэхдээ, стратегийн чухал бүс болох Ормузын хоолой нь одоо ч хатуу хяналт дор, хязгаарлалттай хэвээр байгаа гэдгийг онцолсон байна.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал гарц бөгөөд тус бүсэд үүссэн хурцадмал байдал нь нефтийн нийлүүлэлт, үнэ-д нөлөөлөх эрсдэлтэй байна.
Ираны энэхүү мэдэгдэл нь бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа ч Ормузын хоолой бүрэн хаагдаагүй, харин өндөр хяналттай, эрсдэлтэй бүс болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ