МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг миний бие БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Багануур дүүргийн удирдлагуудын хамт Багануур дүүргийн цэргийн хүрээний хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд санаачилсан төсөл хөтөлбөрүүд нь улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ.
Үүнд Багануур дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.
“Илгээлт-2100” хөтөлбөрт Багануур дүүргээс 16 хүүхэд суралцаж байгааг онцолж, Монголын ирээдүй болсон олон эрдэмтэн, судлаач төрнө гэдэгт итгэлтэй байгааг хэлсэн юм.
Мөн эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гаргасан Багануур дүүргийн иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
ШШГЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Х.Пүрэвсүрэнд ГАВЬЯАТ ХУУЛЬЧ
Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн эрхлэгч асан, зөвлөх багш А.Баттөмөрт ГАВЬЯАТ БАГШ цол хүртээлээ.
Багануур дүүргийн эрхмүүдийг Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ