Шинэ Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргалтын шинэ хандлага тогтоож байна
Ерөнхий сайдын шийдвэрүүд эдийн засагт бодит дэмжлэг үзүүлнэ гэх найдлага төрж байна
Сүүлийн үед Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг цаг үеэ олсон, эдийн засгийг дэмжсэн бодит алхмууд хэмээн онцолмоор байна.
Татварын орчны шинэчлэл нь он дараалан олон Ерөнхий сайд ярьсан ч ажил хэрэг болоогүй л байсан. Харин Н. Учрал Ерөнхий сайдын хэлж биш хийж үзүүлж байгаа өрийн дарамтад орсон компаниудын дансыг нээх, төрд ажил үүрэг гүйцэтгэсэн ч төлбөрөө авч чадаагүй компаниудын асуудлыг богино хугацаанд шийдэх үүрэг зэрэг нь олон нийтэд үнэхээр итгэл төрүүлж байна. Төрийн захиалгат ажлуудын төлбөр удааширснаас болж олон компани санхүүгийн хүндрэлд ордог. Тэр байтугай дампууралд хүрч, төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж, дээрэмчин төр гэх ойлголтод хүргэсэн олон кэйс эргэн тойронд бий. Өмнө нь эрх баригчид ийм байдалд орсон хувийн хэвшлийг хохь нь гээд хаядаг байсан бол энэ Ерөнхий сайд тэдэнтэй ижил байхгүйээ хэлсэн нь олон нийтэд маш сайн мэдээ байв.
Түүний сүүлийн үед авч хэрэгжүүлж буй эдгээр шийдвэрүүд нь бизнесийн орчныг илүү таатай болгох, хувийн хэвшлийн идэвхийг нэмэгдүүлэх, ажлын байр, мөнгөн урсгалыг дэмжих зэрэг бодит үр дүнд хүргэнэ.
Шинэ Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргалтын шинэ хандлага тогтоож байна. Харин хуучин улстөрчдийн хувийн маргаан энэ үйлсэд нь бүү саад болоосой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ