АНУ: Ардчилсан нам Пам Бондиг Эпштейний сонсголд оролцоогүй гэж шүүмжиллээ
АНУ-ын Ардчилсан намын хууль тогтоогчид Хууль зүйн сайд асан Pam Bondi-г саятан Jeffrey Epstein-тэй холбоотой баримтуудын талаархи Конгрессын сонсголд оролцоогүй хэмээн шүүмжилж байна.
Төлөөлөгчдийн танхимаас Бондиг албан ёсоор мэдүүлэг өгөхөөр зарлан дуудах шийдвэр гаргасан ч АНУ-ын Хууль зүйн яам түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул заавал ирэх үүрэггүй гэж тайлбарласан байна.
Харин Ардчилсан намын гишүүд:
Бондиг хариуцлагаас зайлсхийж байна
Конгрессын өмнө хариу өгөхөөс татгалзлаа
Цаашлаад “конгрессийг үл хүндэтгэсэн” асуудал үүсгэж болзошгүй гэж мэдэгджээ
Эпштейний хэрэгтэй холбоотой баримтуудын ихэнх нь одоог хүртэл нууцлагдсан хэвээр байгаа бөгөөд хууль тогтоогчид ил тод байдлыг шаардаж байгаа юм.
Пам Бонди сонсголд оролцоогүй нь улс төрийн маргаан үүсгэж, Ардчилсан намын зүгээс түүнийг хатуу шүүмжлэх шалтгаан болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ