“ТӨРИЙН АЛБАНД АНХ ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧИЙГ ЧИГЛҮҮЛЭХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ”-Д ХАМРАГДСАН АЛБАН ХААГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАЖ АВЛАА

img

 

Манай дүүрэг 2024 оноос Удирдлагын Академитай хамтран "Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалт", "Мэргэшүүлэх дунд хугацааны сургалт", "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт", "Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт"-д дүүргийн ЗДТГ болон харьяа, дэргэдэх газрын албан хаагчдыг шат дараатай сургаж эхэлсэн.

Энэ хүрээнд дүүргийн Цагдаагийн газрын 30, дүүргийн ИТХ-ын хоёр албан хаагчийг “Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалт”-д хамруулсан бөгөөд өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа.

Мөн энэ үеэр Удирдлагын академид суралцаж буй дүүрэг дэх төрийн өмчийн цэцэрлэгийн 25 арга зүйч, магистрын сургалтад сурч буй ЗДТГ-ын болон нийт 23 хорооны Засаг дарга нартай уулзаж, санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ