Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд 2026 оны 05 дугаар сарын 22–24-ний өдрүүдэд Буриадын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар тохиролцлоо. Тус үзэсгэлэн худалдаанд Бүгд Найрамдах Буриад Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс худалдаа, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлыг болон талуудыг холбох, зуучлах үйл ажиллагааг Баянгол дүүргийн ЗДТГ-ын Инноваци, хөгжил, хамтын ажиллагааны алба болон Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв ОНӨТҮГ хариуцан ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ