НИДЕРЛАНДЫН ЦЭЦГИЙН БАЯР 79 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛЖ БАЙНА
Нидерландын алдарт цэцгийн баяр оргил үедээ орж, тулипын өнгөлөг талбай, аварга цэцгэн тэрэгнүүд дэлхийн сая сая жуулчдыг татаж байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ энэ жил 79 дэх жилдээ болж байгаа бөгөөд тулип, гиацинт, нарцисс зэрэг хаврын цэцгээр чимэглэсэн аварга том тэрэгнүүдийн парад, нийт 42 километр замыг туулж байна. Өнөөдрийн байдлаар Нидерландын тулипын тариалангийн талбайнууд бүрэн цэцэглэж эхэлсэн нь жуулчдыг олноор татаж байна. Эрт цэцэглэдэг сортууд дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл, харин оройтож цэцэглэдэг нь тавдугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ