ХҮН: Ерөнхийлөгч хуулийн төслөө буцааж тат

img

 

Сүүлийн үед Улаанбаатарын утаа, түгжрэл, томоохон бүтээн байгуулалтын тухай яриа хаа сайгүй өрнөж байна. Тэр дундаа Туул гол дагасан хурдны замын төсөл олны анхаарлын төвд орж, хийх үү, болих уу гэдэг дээр нийгэм хоёр талцсан гэхэд хилсдэхгүй. Энэ асуудлаар УИХ дахь ХҮН нам-ын зөвлөлийн дарга П.Ганзориг байр сууриа илэрхийлэв.

Түүний ярьж буйгаар энэ төсөл гоё сонсогдож байгаа ч бодит байдал дээр ашиг багатай, эрсдэл ихтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судлаачид сууж байгаад гурван талаас нь задлаад харсан байна л даа байгаль орчинд ямар нөлөөтэй вэ, эдийн засгийн хувьд ашигтай юу, түгжрэлийг бодитоор бууруулах уу гэдгийг.

Гэтэл тооцоонууд нь нэг л өөдрөг гараагүй байна. 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй энэ төсөл Туул голын экосистемд нэлээд дарамт өгч магадгүй, дээрээс нь оруулсан мөнгөтэйгээ харьцуулахад эдийн засгийн өгөөж нь сул, хамгийн гол нь Улаанбаатарын түгжрэлийг мэдэгдэхүйц бууруулахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, их мөнгө зарцуулна, гэхдээ үр дүн нь бага гэсэн үг.

Харин оронд нь илүү бодит хувилбар ярьж байна. Хотыг тойрсон уулын замуудыг өргөтгөж, дөрвөн эгнээтэй болговол илүү үр дүнтэй гэж үзжээ. Одоогийн танилцуулгуудаар бол зөвхөн нэг зам барихад түгжрэл 15 хувь буурна гэж байгаа бол тойрог замуудыг бүрэн шийдвэл 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэнэ. Нэг ёсондоо нэг том мөрөөдөл хөөхөөс илүү олон жижиг боловч бодит шийдэл хэрэгтэй гэсэн санаа.

Энд бас нэг чухал өнцөг бий. Дэлхий даяар эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед асар их төсөвтэй төслүүдийг эхлүүлээд дундаас нь гацах эрсдэл өндөр. Монголд өмнө нь эхэлсэн ч дуусаагүй олон бүтээн байгуулалт байдгийг хүмүүс санаж байгаа байх. Тиймээс “эхлүүлсэн бол дуусгах” чадвар чухал гэдгийг улс төрийн түвшинд илүү бодолцож эхэлж байна.

Нөгөө талд улс төрд өөр нэг халуун сэдэв өрнөж буй. Энэ бол УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан энэ хуулийн гол зорилго нь ёс зүйгүй, эсвэл гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох механизмыг илүү тодорхой болгох.

Энэ санааг хүмүүс ерөнхийдөө дэмжиж байгаа. Хариуцлагагүй гишүүдийг яах вэ? гэдэг асуулт нийгэмд олон жил яригдсан. Гэхдээ асуудал нь хэрэгжүүлэх арга зам дээр гарч ирж байна. Хэрвээ нам нь жагсаалтаар орж ирсэн гишүүдээ шууд эгүүлэн татах эрхтэй болчихвол улс төрийн зэвсэг болчих эрсдэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, намдаа таалагдахгүй бол суудлаас чинь буулгана гэдэг дарамт бий болно.

Мөн Үндсэн хуулийн хүрээ хязгаарыг давсан зохицуулалт орсон байж болзошгүй гэж шүүмжилж байгаа. Монголын парламентын тогтолцооны гол зарчим нь гишүүд ард түмнийг төлөөлдөг болохоос намын шууд удирдлагад байдаггүй. Тиймээс хариуцлагын механизм хэрэгтэй ч парламентын бие даасан байдлыг сулруулж болохгүй гэдэг байр суурь давамгайлж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bria Mayer:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!....................... 𝐖𝐰𝐰.𝐅𝐢𝐧𝐝𝐉𝐨𝐛𝐬𝟏.𝐒𝐢𝐭𝐞
2026-04-14