Японд 11 настай хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэг илэрчээ

img

 

Япон улсад 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарч, хойд эцгийг нь баривчилсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хүү алга болсноос хэрэг эхэлжээ

2026 оны 3-р сарын сүүлээр Японы Киото орчимд амьдардаг 11 настай хүү сургууль руугаа явна гэж гараад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь түүнийг алга болсон тухай цагдаад мэдэгдэж, эрэн хайх ажиллагаа эхэлжээ.

Хэргийг шалгах явцад хүүгийн хойд эцэг сэжигтнээр татагдсан бөгөөд удалгүй баривчлагдсан байна. Тэрээр анх хүүг алга болсон гэж мэдүүлж байсан ч дараа нь хэрэгт холбоотой болох нь тогтоогджээ.

Эрлийн явцад хүүгийн эд зүйлс уул, ой бүхий газраас хэсэгчлэн олдсон бөгөөд улмаар хүүгийн цогцсыг ойгоос илрүүлсэн байна. Хойд эцэг нь цогцсыг нуусан байж болзошгүй Японы цагдаагийн байгууллага шалгаж байна.

Энэхүү хэрэг нь Японы нийгэмд ихээхэн цочрол өгч, хүүхдийн аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг дахин хөндлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ