ЖҮДО БӨХИЙН ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО
БНХАУ, ӨМӨЗОрны Ордос хотод өнөөдөр зохион байгуулагдсан холимог багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын үндэсний шигшээ баг алтан медалийн төлөө Казахстан улсын шигшээ багийг 4:0 харьцаатайгаар буулган авч аваргын алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр түүхэндээ анх удаа “Ази тивийн аварга” баг болов.
Үндэсний шигшээ баг өмнө нь "Нурсултан-2022", "Хонгконг-2024" АТАШТ-д үзүүрлэж, "Фужайра-2019", "Бангкок-2025" АТАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ