ОХУ, Хойд Солонгосыг холбосон анхны авто гүүр нээгдлээ
ОХУ болон Хойд Солонгосыг холбосон Түмэн (Туманная) гол дээгүүрх анхны авто замын гүүрийг албан ёсоор нээж, хоёр улсын хооронд шууд газрын тээврийн холбоо үүсгэлээ.
Энэхүү гүүр нь:
Хоёр орны хооронд анхны авто замын шууд холболт болж байна мөн худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх зорилготой юм.
Өдөрт 300 орчим тээврийн хэрэгсэл, хэдэн мянган хүн нэвтрүүлэх хүчин чадалтай
Гүүрийн нээлт нь ОХУ–Хойд Солонгосын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй гүнзгийрч буйн илрэл бөгөөд бүс нутгийн стратегийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж талууд онцолжээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дэд бүтэц бус, ОХУ–Хойд Солонгосын холбоо улам ойртож буйг илтгэх геополитикийн том дохио болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ