Aurora Gaming Монголын шилдэг бүрэлдэхүүнтэйгээр PUBG Mobile төрөлд нэгдлээ

img

 

Шинэ бүрэлдэхүүнд өмнө нь Alpha Gaming нэрийн дор тоглож байсан Монголын хамгийн хүчирхэг тоглогчид багтжээ

Aurora Gaming-ийн PUBG Mobile бүрэлдэхүүн:

Ууганбаярын «DOK» Дөлгөөн

Амгалангийн «REFUS» Анхбилэг

Бурэнбаярын «TOP» Алтангэрэл

Золбоотын «Zyol» Баярцэнгэл

Батмөнхийн «EAST» Мөнхболд

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус баг дотоодын тэмцээнүүд, олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлж, PUBG Mobile Global Championship 2025 тэмцээн болон Рияд хотод болсон PUBG Mobile World Cup 2025 тэмцээнээс хүрэл медалиуд хүртсэн

Энэ нь Aurora Gaming-ийн бүхэлдээ Монгол тоглогчдоос бүрдсэн хоёр дахь бүрэлдэхүүн болж байна. Tус байгууллага өмнө нь Монголын тамирчдын бүрэн бүрэлдэхүүнтэй, Mobile Legends: Bang Bang эмэгтэй баг болох Aurora Storm-ийг танилцуулж байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ