УИХ-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫГ ИЗНН-ААС ХАСАВ

img

 

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дотоод зөрчил нь ил гарч, задралын шинжтэй хямралд шилжлээ. УИХ-ын гишүүн Р.Батболдыг “намын дүрмийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр намаас хасах шийдвэрийг намын удирдлагууд албан ёсоор гаргасан байна.

Энэхүү шийдвэр нь Р.Батболд намын зарим гишүүдийг цуглуулан тусдаа хурал зохион байгуулж, өөрийгөө намын даргаар “сонгосон” үйлдэлтэй шууд холбоотой гэж эх сурвалжууд онцолжээ. Түүнчлэн уг хурлаар ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг үүрэгт ажлаас нь огцруулж, цаашлаад намын гишүүнчлэлээс хассан гэх мэдээлэл байгаа юм.

Намын төв аппаратаас энэ талаар “Дүрмийн бус, хууль бус шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Намын нэр барьж хувийн улс төр хийх оролдлогыг таслан зогсооно” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Р.Батболдын талынхан уг асуудлыг өөр өнцгөөс тайлбарлаж, “Нам дотоод ардчиллаа алдсан. Бид дүрмийн дагуу хуралдсан, шинэчлэл хийж байна” гэсэн байр суурийг илэрхийлж буй аж.

Ийнхүү нэг нам дотор “хоёр дарга”, “хоёр шийдвэр” зэрэгцэн орших нөхцөл үүсч, улс төрийн хүрээнд “давхар засаглал” бий болсон гэх шүүмжлэл дагуулах болов.

ИЗНН нь УИХ-д дөрвөн суудалтай ч дотоод талцал нь ил болж, гишүүдийн байр суурь эрх ашгаараа хуваагдаж эхэлсэн нь нууц биш болсон. Улс төр судлаачид “Жижиг намууд дотоод зөрчлөө удирдаж чадахгүй бол парламент дахь жин нөлөө нь шууд сулрана” хэмээн анхааруулж байна.

Мөн зарим ажиглагч “Энэ бол зөвхөн даргын маргаан биш, харин намын бодлого, эрх ашиг, ирээдүйн чиглэлийн зөрчил” хэмээн дүгнэж байгаа юм.

Одоогоор аль тал нь хууль ёсны удирдлага вэ гэдэг асуудал тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд маргаан шүүх, намын дотоод байгууллагаар шийдэгдэх магадлал өндөр байна. ИЗНН-ын дотоод зөрчил хэрхэн төгсөхөөс парламент дахь хүчний харьцаанд ч тодорхой нөлөө үзүүлэхээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Micheal N:
Excellent work, Mike. I admire your effort because I currently generate more than $36,000 each month from just one simple online business! I am aware that you may start sb-03 earning a solid life online with as little as $29,000 and these are just basic internet operations tasks. Click the link.........>>>www.work27.online
2026-04-25
Тэмүүл:
Энэ муу дуракийг хасчихаж байгаамуу? Хүн зодох вийдээ муу дурак чинь. Наадах чинь хэнтэй ч хамаагүй нүдэлдэх шинжтэй дурак шүү. Муу бууны нохой дурак. Урвагч дурак.
2026-04-25
Olga Logan:
Apexshield Recovery was able to determine how the transaction was carried out. I have my money back and I am very thankful to Apexshield Recovery company for their amazing service. If you have any issues related to mine consult Apexshield Recovery for assistance Email: Info@apexshield.online Whatsapp +19025176264 Website: https://apexshield.online
2026-04-24
How to retrieve money lost in a crypto investment scam-turn to Apexshield Recovery:
Apexshield Recovery was able to determine how the transaction was carried out. I have my money back and I am very thankful to Apexshield Recovery company for their amazing service. If you have any issues related to mine consult Apexshield Recovery for assistance Email: Info@apexshield.online Whatsapp +19025176264 Website: https://apexshield.online
2026-04-24