БГД-ийн иргэдийн хурлын төлөөлөгчид нийслэлийн “Телекамерын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цахим бодлого, инновац, хөгжлийн хорооны төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, техникийн хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр болон холбогдох албан хаагчидтай уулзаж, нийслэл хотод хэрэгжиж буй мэдээллийн технологийн чиглэлийн томоохон төслүүдтэй танилцан мэдээлэл авлаа.
Тус уулзалтад Цахим бодлого, инновац, хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч А.Мөнхбадрал болон төлөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Ган-Эрдэнэ, Б.Агваанцэрэн, З.Нямгэрэл, Дүүргийн Телекамерын хяналтын дэд төвийн дарга, төлөөлөгч Г.Ганзориг болон ажлын албаны албан хаагчид оролцов.
Уулзалтын хүрээнд нийслэлд хэрэгжиж буй мэдээллийн технологийн томоохон төслүүдийн явцтай танилцахын зэрэгцээ Нийслэлийн “Телекамерын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ