Өнөөдөр Иран Арабын Нэгдсэн Эмират руу пуужин, дрон харвасан байна
АНЭУ-ын Фужайрах дахь газрын тосны байгууламж руу пуужин, дрон харваснаар гал гарч, гурван хүн гэмтсэн байна.
Тус үйл явдлын дараа АНЭУ-ын агаарын хамгаалалт Ираны 12 баллистик пуужин, 3 крилл пуужин, 4 дроныг устгасан гэж мэдэгдэв.
АНУ болон АНЭУ хамтран хамгаалалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын анхаарал хурцадмал байдалд төвлөрч байна. Энэ үйл явдал нь зөвхөн бүс нутгийн аюулгүй байдалд бус, дэлхийн эдийн засагт ч нөлөөлөх эрсдэлтэй байна. Энэ халдлага нь бүс нутгийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж, газрын тосны үнэ өсөхөд хүргэж болзошгүй байна.
Товчхондоо Ираны стратегийн мессеж бөгөөд АНЭУ болон АНУ-д “бид бүс нутагт нөлөөтэй хэвээр байна” гэсэн дохио өгч буй хэрэг гэж олон шинжээч үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ