НҮБ-ын Хүүхдийн Сан УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй уулзлаа
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел болон түүний баг УИХ-ын А.Ундраа гишүүнээр ахлуулсан Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй уулзаж, Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн бодлогын чиглэлээр бодлогын түвшинд хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдийг онцлов. Тухайлбал:
Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг бэхжүүлэх, цахим хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох
Хүүхдийн хөгжлийг дэмжих
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, асуудлуудыг оновчтой шийдвэрлэх
Боловсрол, эрүүл мэндийн байгууллагын барилгын стандартыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүүхдэд ээлтэй шалгуур, үзүүлэлтүүдийг нэвтрүүлэх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ