Сагсан бөмбөгийн тамирчин Brandon Clarke 29 насандаа таалал төгсжээ
АНУ-ын NBA лигийн Memphis Grizzlies багийн довтлогч Brandon Clarke 29 насандаа таалал төгссөн тухай багийн удирдлага албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр 2019 оноос хойш Grizzlies багт хүчин зүтгэж, хамгаалалт, эрч хүчтэй тоглолтоороо фэнүүдийн хайртай тоглогчдын нэг байсан юм.
Одоогоор нас барсан шалтгааныг албан ёсоор зарлаагүй бөгөөд шүүх эмнэлгийн шалгалт үргэлжилж байна. NBA болон багийнхан түүнд хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсээр байна. Багийн анд Ja Morant “одоо ч итгэж чадахгүй байна” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
2020 онд NBA All-Rookie First Team-д багтаж байсан Brandon Clarke-ийн гэнэтийн үхэл сагсан бөмбөгийн ертөнцийг цочроогоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ