Орос баруун Украинд НАТО-гийн хил орчимд томоохон дрон халдлага хийж, зургаан хүн амиа алдлаа
Оросын арми 2026 оны 5-р сарын 13-нд баруун Украинд 800 гаруй дроноор томоохон халдлага хийж, зургаан хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна. Энэ нь дайн эхэлснээс хойших хамгийн том өдрийн довтолгоо гэж Украины тал үзэж байна.
Энэхүү халдлагын дараа Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленський дараах мэдэгдлийг хийлээ.
Нэг талаасаа АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчилж буй яг тэр үед Украинд хамгийн урт, өргөн цар хүрээтэй Оросын довтолгоонуудын нэг явагдаж байгаа нь тохиолдол биш гэдгийг хэлж болно. Энэ айлчлалаас их зүйл хүлээгдэж байгаа. Энэ хүнд геополитикийн нөхцөлд Орос улс улс төрийн ерөнхий уур амьсгалыг самууруулахыг оролдож, муу үйлдлүүддээ анхаарал татахыг эрмэлзэж байна. Үүнийг хийхдээ Украинчуудын амь нас, Украин дотоодын бүтцэд хохирол учруулахыг хичээж байна.
Оросууд манай бүс нутгууд руу "шахедүүд"-ийн давалгаа гаргаж, ялангуяа НАТО-гийн орнуудын хил орчимд хамгийн ойр бүс нутгуудыг зориуд онилж байна. Одоогоор олон арван хүн гэмтсэн гэж мэдээлэгдсэн байна, үүнд хүүхдүүд багтана. Харамсалтай нь зургаан хүн амиа алдсан. Тэдний гэр бүл, хайртай хүмүүст эмгэнэл илэрхийлье. Шөнө дундаас хойш дор хаяж 800 Оросын дрон хөөргөсөн бөгөөд довтолгоо үргэлжилсээр, нэмэлт дрон манай улсын агаарын орон зайд орж ирлээ гэжээ.
Украины тал энэ халдлагыг “дайны шинэ шат” гэж нэрлэж, НАТО-гийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан бол НАТО-хил орчимд аюул нэмэгдэж буйг онцолж, хамгаалалтын системийг өргөжүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Тэгвэл довтолгоог хийсэн Оросын тал үүнийг Цэргийн ажиллагаа “стратегийн зорилготой” гэж мэдэгдсэн ч олон улсын шүүмжлэл дагуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ