Кубын шатахууны хямрал гамшгийн хэмжээнд хүрлээ
Куба улс дизель болон түлшний нөөцөө бүрэн шавхсанаас болж нийслэл Гавана болон бусад мужуудад урт хугацааны цахилгаан тасалдал гарч, иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байна.
Эрчим хүчний сайд улсын хэмжээнд дизель, түлшний нөөц байхгүй болсныг мэдэгдлээ.
Зарим дүүрэгт өдөрт 20–22 цаг цахилгаан тасарч байгаагаас иргэд сав суулга цохиж, зам хааж, хог шатаан бухимдлаа илэрхийлж байна.
Шатахууны нөөцгүй болох шалтгаан нь:
АНУ-ын хориг: 2026 оноос АНУ Кубад түлш нийлүүлэхийг хааж, бусад улсад ч хориг тавьсан.
Венесуэл, Мексик нийлүүлэлт зогссон: Өмнө нь түлш нийлүүлдэг байсан улсууд нийлүүлэлтээ зогсоосон.
Хуучирсан дэд бүтэц: Дотоодын үйлдвэрлэл хэрэгцээнийхээ 40%-ийг л хангадаг болжээ.
Олон улсаас тус улсад тусламж үзүүлэх байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд АНУ 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж санал болгосон байна.
Орос улсаас түлш нийлүүлэх амлалт өгсөн ч удаашралтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ