Монгол Улс хүүхдийн харааны өвчнийг AI-аар илрүүлсэн дэлхийн анхны улс боллоо
Монгол Улс дэлхийд анх удаа дутуу төрсөн нярай хүүхдүүдийн харааны өвчнийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх түүхэн алхам хийлээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хиймэл оюун ухааныг ашиглан нярай хүүхдийн нүдний өвчнийг илрүүллээ.
Энэ Дутуу төрсөн хүүхдүүдийн хараа алдалтын гол шалтгаан болох “Retinopathy of prematurity” (ROP) өвчнийг оношлох зорилготой юм.
Эрт төрсөн нялхын нүдний ургийн гэмтлийг AI ашиглан анх шалгасан хүүхдүүдийн дунд ихрүүд болох Ариунбаатар ба Ариуннандин нар багтжээ.

Тэдний ээж Отгончимэг хэлэхдээ, хүүхдүүд нь эрт төрсөн тул нүдний ургийн гэмтэл хурдан хөгжиж, цаг тухайд нь оношлогдож, эмчлэгдэхгүй бол сохорох эрсдэлтэй учраас маш их санаа зовж байсан гэжээ.
Хиймэл оюун ухаан өвчнийг эрт илрүүлж, эмчийн оношлогоог баталгаажуулах чухал ач холбогдолтой нээлт болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ