World Health Organization Эболагийн дэгдэлтийг дэлхийн эрүүл мэндийн онцгой нөхцөл гэж зарлалаа

img

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага буюу WHO нь Ардчилсан Конго Улс болон Угандад тархаад буй Эболагийн шинэ дэгдэлтийг “олон улсын хэмжээнд анхаарах шаардлагатай нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөл” (PHEIC) хэмээн албан ёсоор зарлалаа.

Тус дэгдэлт нь Эболагийн ховор тохиолддог “Bundibugyo” омгоос үүдэлтэй бөгөөд одоогоор энэ төрлийн вирусийн эсрэг батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй байгаа нь олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын санааг зовоож байна.

WHO-ийн мэдээлснээр Конгогийн Ituri мужид 246 сэжигтэй тохиолдол, 80 гаруй нас баралт бүртгэгдсэн бол Угандагийн нийслэл Kampala хотод халдварын батлагдсан тохиолдлууд илэрчээ. Мөн халдвар хил дамнан тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж байна.

WHO-ийн Ерөнхий захирал Tedros Adhanom Ghebreyesus энэхүү нөхцөл байдал нь COVID-19 шиг цар тахлын түвшинд хүрээгүй ч “онцгой бөгөөд яаралтай арга хэмжээ шаардсан нөхцөл” гэж мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ