Москвагийн бүсэд Украины дроны довтолгоо боллоо
Москвагийн бүсэд Украины хамгийн том дроны довтолгоо 2026 оны 5-р сарын 17-нд болж, дор хаяж 5 хүн амиа алдлаа.
Москвагийн бүсэд 3 хүн, Белгород мужид 1 хүн, Энэтхэгийн нэг иргэн амиа алдаж 12 хүн шархадсан байна.
Тус халдлагын дараа Оросын Батлан хамгаалах яам 24 цагийн дотор 1,000 гаруй дроныг устгасан мөн Украины довтолгоог “террорист ажиллагаа” гэж нэрлэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Москвагийн мэр Сергей Собянин-120 гаруй дроныг Москва орчимд устгасан, хэд хэдэн орон сууц, газрын тосны үйлдвэрт хохирол учирсан гэж мэдэгдсэн бол Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленський: “Манай урт зайн довтолгооны чадавхи нөхцөл байдлыг өөрчилж байна” гэж мэдэгдэв.
Ukraine's Security Service буюу СБУ: Энэ нь цэргийн болон түлшний дэд бүтцэд чиглэсэн “зөв хариу арга хэмжээ” байсан гэж тайлбарлав. Мөн энэхүү ажиллагааг Украины Зэвсэгт хүчинтэй хамтран явуулсан болохыг баталсан бөгөөд Москва муж дахь цэргийн аж үйлдвэрийн болон түлшний дэд бүтцийг, мөн эзлэгдсэн Кримийн Белбек цэргийн нисэх буудлын агаарын хамгаалалтын систем ба дэд бүтцийг чиглүүлсэн гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ