Трампын айлчлал: Хурцадмал байдлыг намжаах дипломат алхам

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны тавдугаар сарын 14–15-нд Бээжин хотноо төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпэнтэй уулзлаа. Энэ нь Трампын хоёр дахь удаагийн Хятадын айлчлал бөгөөд сүүлийн есөн жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн анхны айлчлал болж байна. Айлчлалын хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээ болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Үүнд: • Хятад улс жил бүр дор хаяж 17 тэрбум ам.долларын АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах; • Америкийн Боинг компанийн 200 онгоц худалдан авах анхны зөвшөөрөл өгөх; • АНУ, Хятадын “Худалдааны зөвлөл” болон “Хөрөнгө оруулалтын зөвлөл” байгуулах; • Ховор металл, нийлүүлэлтийн сүлжээний асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг багтаж байна. Хоёр улсын удирдагчид Иран, Тайвань, Хойд Солонгосын асуудлаар мөн санал солилцсон байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах талаар хамтарсан байр суурь илэрхийлсэн ч Тайванийн асуудлаар тодорхой ахиц гараагүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Шинжээчдийн үнэлгээгээр Вашингтон болон Бээжингийн харилцааг богино хугацаанд тогтворжуулах зорилготой энэхүү уулзалт нь томоохон өөрчлөлт авчраагүй ч хоёр талын хурцадмал байдлыг намжаах дипломат алхам болсон байна. Худалдаа, технологи, Тайваньтай холбоотой үндсэн зөрчлүүд хоёр улсын хооронд хэвээр үлдэж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ