Өмнөд Хятадын Гуанси мужийн Люжоу хотод өнөөдөр 11:10 минутанд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Өмнөд Хятадын Гуанси мужийн Люжоу хотод 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн нурангид дарагдсан 91 настай өндөр настныг аврагчид эсэн мэнд гарган авчээ.
Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн барилга нурж, олон мянган иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Орон нутгийн онцгой байдлын алба аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд дахин чичирхийлэх эрсдэлийг анхааруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ