ОРОСЫН “ЯВУУЛЫН ПОЛИКЛИНИК ГАЛТ ТЭРЭГ” МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙНЭ

img

 

"Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг Улаанбаатар хотод ирнэ

 2026 оны 5 дугаар сарын 18-нд Монгол Улсын нийслэлийн төмөр замын төв вокзал дээр Оросын төмөр замын оролцоотой хэрэгжиж буй “Добро” хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд ажиллах “Гэгээн Пантелеймон” явуулын клиник-оношилгооны төвийн ирэлтийг тохиолдуулан ёслолын арга хэмжээ болно.

5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 2-ны хооронд энэхүү явуулын эмнэлгийн төв Улаанбаатар, Замын-Үүд, Сайншанд, Чойр, Дархан, Зүүнхараа, Сүхбаатар хот, сууринд иргэдийг хүлээн авна. Үзлэгийг 34 эмнэлгийн мэргэжилтэн 08:00-18:00 цагийн хооронд явуулах бөгөөд өдөрт 200-300 өвчтөн хүлээн авахаар төлөвлөж байна.

“Гэгээн Пантелеймон” нь оношилгоо, лабораторийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “дугуй дээрх поликлиник” юм. Иргэд шаардлагатай шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, Оросын эмч нараас мэргэжлийн эмнэлгийн тусламж авах боломжтой.

ОХУ-д энэ галт тэрэг нь “РЖД-Медицина”-гийн нийгмийн чухал төсөл гэдгээ хэдийн харуулсан. Тус галт тэрэг өндөр технологийн оношилгоо авах боломж хязгаарлагдмал алслагдсан бүс нутгуудад ажиллаж, жижиг хот, суурингийн оршин суугчдад гэрийнхээ ойролцоо эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломж олгодог.

“Гэгээн Пантелеймон” галт тэрэг Монголд ирж байгаа нь хүний эрүүл мэндийн төлөөх Орос, Монголын бодит хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бас нэгэн жишээ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ