Туркт халдлага гарч, 6 хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган засгийн хуралдааны дараа буугаар зэвсэглэсэн нэгэн эрэгтэй өмнөд Турк улсад хэд хэдэн халдлага үйлдэж, дор хаяж зургаан хүн алж, найман хүнийг шархдуулсан гэж мэдэгдээд ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлжээ.
Анадолу агентлагийн мэдээлснээр, хамгийн сүүлийн халдлагын 37 настай сэжигтэн, Метин О гэгч гудамжинд эхнэрээ буудаж алсан бөгөөд автомашинаасаа ресторан руу буудаж, эзэн болон нэг ажилтныг алаад зугтсан гэжээ. Дараа нь Тарсусын өөр нэг хороололд нэг насанд хүрээгүй хүүхэд, 50 настай эрэгтэй, мөн нэг хүний амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж таамаглаж байна.
Цагдаа нар нисдэг тэрэг болон дронуудаар оргон зайлсан сэжигтнийг хайж байна.
Өнгөрсөн сард мөн Өмнөд Кахраманмараш мужийн нэг сургуульд халдлага гарч, 10 хүн амь насаа алдаж, үүнээс нэг хоногийн өмнө ойролцоо мужид өөр нэг сургуульд халдлага гарч 16 хүнийг гэмтээжээ.
Энэхүү хэрэг нь Турк даяар түгшүүр төрүүлж, иргэдийн аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ