“АПУ - Спортын Баяр 2026” нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

img

 

АПУ компанийн ажилтнуудын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, спортоор дамжуулан багийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, алба нэгжүүдийн уялдаа холбоо, эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх, мөн өрсөлдөөн, хүндлэл, хүнлэг чанар, бүтээлч сэтгэлгээг байгууллагын үнэт зүйлстэй уялдуулан түгээх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “АПУ - Спортын Баяр 2026” арга хэмжээ 1 сарын турш үргэлжилнэ.

Энэ жилийн спортын баяр нь спортын 9 төрлөөр нийт ажилтнуудыг хамарсан өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд АПУ компанийн нэрийн өмнөөс амжилттай өрсөлдөж буй шилдэг тамирчид болох:

Монгол Улсын Арслан - Б.Орхонбаяр

Монгол Улсын Харцага, Гавьяат дасгалжуулагч - Т.Өсөх-Ирээдүй

Монгол улсын Үлэмж Дархан Мэргэн - С.Ямааранз 

Монгол Улсын Даян Мэргэн - Б.Пунсалдулам

Монгол улсын Заан - Т.Санчир 

Аймгийн Хурц Арслан - Н.Амгаланбаатар

Аймгийн Арслан М.Даваасүрэн

 Мөн:

FC Ulaanbaatar багийн тамирчид

SG Hawks багийн тамирчид

SG Apes багийн тамирчид тус тус бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, нээлтийн жагсаалд оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ