
Өчигдөр Бразилийн нийслэл Рио де Жанейро хотын төвд 20 давхар барилга нурсны улмаас хүний амь эрсдэж олон хүн сураггүй болсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр барилга нурснаас болж дөрвөн хүн амиа алдсаныг аврагчид тогтоогоод байгаа бөгөөд одоогийн байдлаар ослын үеэр байшин дотор байсан хүмүүсээс 22 нь сураггүй байгаа талаар мэдээлжээ.
Аврагчид нурангинаас сураггүй болсон хүмүүсийг аврахаар ажилласаар байгаа аж.
Шөнөөр нурсан 20 давхар байшинд цохигдож хажуугийн байшин зарим хэсгээрээ нурсан талаар мэдээлэл гарсан. Тэгвэл 10 ба 4 давхар хоёр ч байшин нурангинд цохигдож нурсан ажээ. Ослын шалтгааныг асар хүчтэй хийн дэлбэрэлтээс болсон хэмээн урьдчилан таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ