Пакистанд амиа золиослогч этгээдээс болж 70 гаруу хүн шархдаж, 30 гаруй хүн нас баржээ

img

 

2026 оны 5-р сарын 24-нд Пакистаны Белужистан мужийн Кветта хотод аймшигт халдлага гарлаа. Тэсрэх бодисоор дүүргэсэн автомашиныг ашигласан өөрийгөө дэлбэлсэн халдлага галт тэрэгний ойролцоо болж, дор хаяж 24–30 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархадсан байна.

Галт тэрэг нь аюулгүй байдлын албан хаагчид болон тэдний гэр бүлийг тээвэрлэж явсан бөгөөд ихэнх хохирогчид эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. 

Халдлагын дараа Пакистаны Засгийн газар аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосжээ.

Олон улсын байгууллагууд халдлагыг эрс буруушааж, энгийн иргэдийг онилсон нь хүний эрхийн зөрчилөөс гадна Пакистаны аюулгүй байдлын нөхцөл байдал ямар эмзэг байгааг дахин харууллаа хэмээсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pakistan bol teroristuud ted yahav uhej l baig
2026-05-25