Ормузын хоолойн урсгалыг нээх түр хэлэлцээр ойртож байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна
Сүүлийн саруудад дэлхийн эрчим хүчний зах зээлд хамгийн том эрсдэл болоод байгаа асуудлын нэг бол Ормузын хоолой юм. АНУ болон Иран улс Ормузын хоолойн аюулгүй байдлыг сэргээх, тээврийн урсгалыг нээх чиглэлээр түр хэлэлцээрт ойртож байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь нь дамждаг. Гэтэл АНУ болон Иран улс хоорондын асуудлаас үүдэн хязгаарлалт тогтоосноос хойш нефтийн үнэ огцом өссөн билээ. Харин өнөөдөр хэлэлцээр ахицтай байгаа мэдээлэл гарсны дараа Brent төрлийн газрын тосны үнэ 5 орчим ам.доллараар буурч, хоёр долоо хоногийн доод түвшинд хүрсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ