"УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ 2026" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

img

 

"Эрч хүч, эв нэгдэл" уриан дор зохион байгуулагдаж байгаа "Уурхайчдын спортын Их наадам 2026" эдгээр өдрүүдэд болж байна.

Уурхайчдын спортын Их наадмын тамирчид, дүрэм журам, шударга өрсөлдөөн, спортын ёс зүйг дээдлэн оролцож, жинхэнэ спортын зарчмаар хүндлэл, нөхөрлөл, эв нэгдлийн төлөө өрсөлдөх амлаж, тангаргаа өргөсөн.

Гурав дахь жилдээ зохион байуулагдаж буй тус наадамд Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 42 байгууллагын нийт 1800 гаруй Уурхайчин тамирчид, Сагсан бөмбөг, Волейбол, Хөл бөмбөг, Ширээний теннис, Дартс, Шатар, И-спорт төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ