Солонгос улсын Shinsegae Group-ийн тэргүүн Старбаксийн маргаантай асуудлын төлөө уучлал хүсэв
Өмнөд Солонгосын 1980-аад оны ардчиллын хөдөлгөөнийг зохисгүйгээр санагдуулсан гэх шүүмжлэл дагуулаад байгаа “Tank Day” арга хэмжээний танилцуулгаас хойш тус улсад уг үйл ажиллагаанд дургүйцсэн иргэдийн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Тэгвэл энэхүү үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Shinsegae Group-ийн тэргүүн Чунг Ён-жин өнөөдөр олон нийтээс биечлэн уучлал хүсжээ. Shinsegae Group-ийн охин компани болох Emart нь Starbucks Korea-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм.

Тэрээр “Ямар ч шалтгаантай байсан, бид иргэдийнхээ сэтгэлийг шархлуулсан нь хүнд хариуцлага дагуулж байна” гээд "Би ямар ч шалтаг хэлэхгүйгээр бүх хариуцлагыг үүрнэ. Энэ бол миний буруу. Намайг оролцуулаад Shinsegae-ийн бүх ажилтнууд манай нийгмийн түүх болон золиослолыг үргэлж санаж, олон нийтийн сэтгэлийг гүнээ ойлгож, хүндэтгэж байх болно. Хариуцлага нь байгууллага болон удирдлагад, тэр дундаа надад бий.”гэсэн юм.
Мөн тэрбээр Старбаксийн дэлгүүрийн ажилтнуудыг буруутгахгүй байхыг олон нийтээс хүсжээ.

“Яг энэ мөчид Starbucks Korea-ийн олон түнш, салбарын ажилтнууд улс даяарх салбаруудад чимээгүйхэн ажлаа хийж байна. Би олон нийтээс тэднийг илүү халуун сэтгэлээр харахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэд бол Старбаксийн хэрэглэгч бүрийн төлөө өглөөнөөс орой хүртэл хамгийн сайнаараа ажиллаж буй хөдөлмөрч хүмүүс. Хариуцлагыг нь би болон байгууллага үүрнэ” гэж Чунг хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ