Хиймэл оюун ухааны (AI) хөрөнгө оруулалт өсөв

img

 

Дэлхий даяар хиймэл оюун ухаан (AI)-д чиглэсэн хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж, 2026 онд дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болж байна. Томоохон технологийн компаниуд дата төв, чип үйлдвэрлэл, AI платформ болон автоматжуулалтын шийдэлд хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. 

Судалгаагаар 2026 онд AI-тай холбоотой дэлхийн хөрөнгө оруулалт 1 их наяд ам.долларт хүрч болзошгүй бөгөөд энэ нь дэлхийн ДНБ-ий ойролцоогоор 1 хувьтай тэнцэх хэмжээ гэж эдийн засагчид тооцоолж байна. Ялангуяа АНУ тэргүүлж, AI салбар дахь хувийн хөрөнгө оруулалт 2025 онд 285.9 тэрбум ам.долларт хүрсэн нь бусад орнуудтай харьцуулахад хол давамгай үзүүлэлт болжээ. 

Мөн томоохон компаниуд AI дэд бүтцээ өргөжүүлж байна. Жишээлбэл, өгөгдлийн платформын компани Snowflake AI хэрэглээ өссөнтэй холбоотой орлогоо нэмэгдүүлж, Amazon Web Services-тэй 6 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. 

Шинжээчдийн үзэж буйгаар AI-ийн хөрөнгө оруулалтын өсөлт нь технологи, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт шинэ боломж нээх ч хөгжиж буй орнуудын хувьд “дижитал ялгаа” нэмэгдэх эрсдэл дагуулж болзошгүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ