3х3 сагсан бөмбөгийн албан ёсны сайт МУГТ О.Хуланг онцолжээ
FIBA 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Польш Улсын Варшав хотод болох ба Монголын 3х3 шигшээ эр, эм багууд оролцохоор Варшав хотыг зорьсон.
Энэ удаагийн манай шигшээ баг шинэчлэгдэн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь бидэнд их хүлээлтийг үүсгээд байна.
Манай эмэгтэй баг “В” хэсэгт Испани, АНУ, Унгар, Австралийн багтай өрсөлдөх юм. Тэгвэл ДАШТ эхлэх ойртсон энэ өдрүүдэд 3x3newsletter.com сайтаас Дэлхийн аваргад оролцож буй онцлох 4-н эмэгтэй тоглогчийг нэрлэжээ. Үүнд:
Klaudia Papp
Arica Carter
Khulan Onolbaatar
Kacie Bosch
Тэд зохион байгуулагч орны хувьд бид энэ бүсгүйтэй тооцоо бодох нэг зүйлтэй. Ердөө жилийн өмнөх түүх. Түүний удирдсан Монголын баг 2025 оны Дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтонд Польшийн багийг ганцхан онооны зөрүүтэй хожсон! Гэхдээ тэр үед тэд эх орныхоо талбайд тоглосон.
Хулан бол жинхэнэ дэлхийн хэмжээний од бөгөөд Монголын 3x3 сагсан бөмбөгийн бэлгэ тэмдэг болсон тамирчин. Тэр холын зайн шидэлт болон самбар доорх хүчтэй тоглолтыг хослуулсан универсал тоглогч юм. Түүний амжилтууд Монголд, ялангуяа охидын дунд 3x3 сагсан бөмбөгийн жинхэнэ тэсрэлтийг авчирсан. 3x3 сагсан бөмбөгийн спорт энэ улсад үндэсний спорт болсон гэхэд хилсдэхгүй.
Тэр Токиогийн олимпын нээлтийн ажиллагаанд Монголын шигшээ багийн төрийн далбааг барих эрхтэй болсон анхны эмэгтэй тамирчин нь тэр байсан.
Түүний баг Дэлхийн аваргын хамгийн хүнд хэсэгт тоглох гэж байна. Тэд маш эрт мултарч ч мэднэ, эсвэл бүр эцсээ хүртэл явж ч болох юм…гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ