Гэрийн тэжээвэр амьтныхаа хэлийг ойлгох боломжтой боллоо
Хятадын "Meng Xiaoyi" хэмээх гарааны компани гэрийн тэжээвэр амьтдын гаргаж буй дуу авиа, хөдөлгөөнийг 95 хүртэлх хувийн нарийвчлалтайгаар хүнд ойлгогдохуйц хэл рүү хөрвүүлж орчуулах чадвартай "PettiChat" нэртэй ухаалаг хүзүүвчийг зохион бүтээжээ.
Тус бүтээгдэхүүн нь 799 юань буюу ойролцоогоор 118 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах бөгөөд 5 дугаар сарын 30-нд албан ёсоор зах зээлд гарахаасаа өмнө хэдий нь 10,000 гаруй урьдчилсан захиалга авч, 1 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Ингээд технологийн тусламжтайгаар хайртай амьтантайгаа илүү ойр дотно харилцах боломжтой боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ