Өнөөдөр ШАТРЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН эхэлнэ

img

 

Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв.

Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казакстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа нь онцлууштай бөгөөд тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна. Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан бол отгон тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болох юм.

Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан хүрэлцэн иржээ. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.

ТЭМЦЭЭНД:

Их мастер (GM) – 34

Эмэгтэй их мастер (WGM) – 12

Олон улсын мастер (IM) – 51

Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20

FIDE мастер (FM) – 32

Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17

FIDE дэд мастер (CM) – 5

Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Roseline Lizzy:
RECOVER LOST CRYPTO INVESTMENT BY CONTACTING // GEO COORDINATES RECOVERY HACKER If you have invested your hard-earned crypto funds or money in some online Platform and now you can't withdraw OR they just disappeared with your crypto, it can be so frustrating and disheartening. However, there are steps you can take to increase your chances of recovering your funds from these unscrupulous individuals. One option you can consider is reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER , a reputable and reliable cryptocurrency recovery service that specializes in helping individuals recover lost or stolen cryptocurrencies. They made me believe that my case wasn't lost and that they would guide me through every step with their expertise. They remained in contact with me for a few days, providing me with reports that increasingly assuaged my anxiety and restored my dwindling hope. Their services are secure, confidential, and efficient, making them one of the best options for anyone in need of cryptocurrency recovery assistance. Get in touch with GEO COORDINATES RECOVERY HACKER via below contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack WhatsApp; +1 ( 318 ) 203-3657
2026-05-28