“AI-ийн эрин үед хүүхдэд хамгийн хэрэгтэй чадвар юу вэ?”

img

 

Монгол өв соёл, оньслох ухаан, орчин үеийн боловсролыг хослуулж буй Лондон Эдүкейшн сургууль-ийн тухай үүсгэн байгуулагч, захирал Түмэн-Өлзийн Мөнх-Алдартай ярилцлаа.

“Хүүхэд бүрт боломж тэгш байх ёстой” гэж тэр яриагаа эхлүүлэв.

Түүний ширээн дээр англи хэлний номын хажууд Монгол оньсон тоглоом өрөөстэй харагдана.

Нэг талд Oxford English сурах бичиг, нөгөө талд монгол оньс. Анх харахад эсрэг тэсрэг мэт.

Гэвч энэ хоёрын дунд ирээдүйн Монгол хүүхдийн боловсролын тухай нэгэн сонирхолтой философи нуугдаж байлаа. 

Сүүлийн үед эцэг эхчүүд нэг ижил асуултыг их тавьдаг болжээ. Энэ нь “Миний хүүхэд ирээдүйд ямар хүн болох бол?” Зөвхөн хичээлээ сайн хийдэг хүүхэд үү?

Эсвэл:

•           өөртөө итгэлтэй,

•           оюуны өндөр чадвартай, аливаа тулгарсан асуудлыг зөвөөр шийдвэрлэдэг

•           англи болон бусад гадаад хэлээр харилцах чадвартай

•           зөв хүмүүжил хандлагатай хүн үү?

Улаанбаатарын зүүн бүс — Улаанхуаранд байгуулагдаж буй Лондон Эдүкейшн сургууль яг энэ асуултад өөрийн гэсэн хариултыг өгч байна.

-Танай сургуулийн тухай эцэг эхчүүд “гадаад хэлний сургууль” гэж их ярьдаг. Гэхдээ танай зорилго зөвхөн англи болон бусад гадаад хэл биш юм шиг санагдлаа?

Тийм ээ. Англи хэл бол манай зорилгын зөвхөн нэг хэсэг. Өнөөдөр дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна.

AI, технологийн эрин үед хүүхдэд хамгийн хэрэгтэй чадвар бол:

•           зөв бодох,

•           төвлөрөх,

•           асуудал шийдэх,

•           харилцах,

•           өөртөө итгэх чадвар болж байна.

Тиймээс бид хүүхдийн тархи, сэтгэхүй, хүмүүжил дээр илүү анхаардаг.

-Тэгвэл танай сургалтын онцлог хэсэг юу вэ?

Манай сургуулийн онцлог зүйл бол Монгол ухааныг орчин үеийн боловсролтой холбож байгаа явдал.

Лондон Эдүкейшн сургууль нь Оюун ухааны олон улсын музей-н харьяа 2 дахь сургууль ба манай сургуулиудын үнэт зүйл нь музейн үзэл санаатай холбоотой.

Монголчуудын уламжлалт оньс нь зүгээр нэг тоглоом байгаагүй. Тэр бол үеийн үед өвлөгдөн ирсэн оюуны соёл, сэтгэхүйн боловсролын нэгэн гайхамшигт хэлбэр байлаа. Өвөг дээдэс маань оньсоор дамжуулан хүүхдэд зөвхөн гарын эв дүй бус, амьдралын ухаан, тэвчээр, аливааг олон талаас нь харах чадварыг суулгаж ирсэн байдаг.

Оньс нь хүнийг “түргэн хариу” хайхаас илүү “зөв гарц” олохыг сургадаг онцлогтой. Хүүхэд оньс эвлүүлэхдээ алдаж, дахин оролдож, бодож тунгааж, учир шалтгааныг нь хайдаг. Энэ бүх үйл явц нь түүний оюун ухааны хөгжлийг байгалийн жамаар дэмжиж байдаг билээ.

Монголчууд оньсыг:

  • оньс тайлдаг,
  • нүүдэлчин ухаанаар асуудал шийддэг,
  • тоглоомоор дамжуулж хүүхдээ сургадаг
    ард түмэн байжээ.

Энэ өв соёлыг өнөөдөр орчин үеийн боловсролтой хослуулах нь хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн үнэт арга замын нэг болж байна.

Оньс хүүхдэд юуг сургадаг вэ?

Тэвчээр

Оньс эвлүүлэхэд яарах боломж байдаггүй. Зарим оньс хэдхэн минутын дотор тайлагдах бол зарим нь олон удаагийн оролдлого шаарддаг. Хүүхэд оньсоо тайлахын тулд бууж өгөхгүй дахин дахин оролдож сурдаг. Ингэснээр амьдралын аливаа бэрхшээлийг тайван хүлээж авч, тууштай даван туулах тэвчээр төлөвшдөг.

Өнөөдрийн хурдтай нийгэмд хүүхдүүд шууд хариу, амархан үр дүн хүсэх хандлагатай болсон энэ үед оньс нь “түргэн биш зөв бодох” дадлыг суулгадаг онцгой ач холбогдолтой.

Логик сэтгэлгээ

Оньс бүр тодорхой бүтэц, учир шалтгаантай байдаг. Нэг хэсгийг буруу хөдөлгөвөл дараагийн алхам гацна. Иймээс хүүхэд “яагаад?”, “хэрэв ингэвэл яах вэ?” гэж тасралтгүй бодож эхэлдэг.

Энэ нь логик дараалалтай сэтгэх, нөхцөл байдлыг шинжлэх, зөв гарц олох чадварыг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл оньс бол хүүхдийн тархийг идэвхтэй ажиллуулдаг амьд дасгал юм.

Төвлөрөл

Оньс эвлүүлэх үед хүүхдийн анхаарал нэг зүйл дээр удаан хугацаанд төвлөрдөг. Гар утас, зурагт зэрэг байнгын сарниулагч орчинд өсөж буй өнөөгийн хүүхдүүдэд энэ чадвар маш үнэ цэнтэй.

Хүүхэд оньсоо тайлахын тулд жижиг деталь бүрийг ажиглаж, хөдөлгөөн бүрээ бодож хийх хэрэгтэй болдог. Ингэснээр анхаарал төвлөрөл, ой тогтоолт, ажиглах чадвар нь аажмаар сайжирдаг.

Олон талаас нь бодох чадвар

Нэг оньсыг зөвхөн нэг өнцгөөс хараад тайлах боломжгүй үе олон. Заримдаа эргүүлж харах, өөрөөр төсөөлөх, өмнөх аргаа өөрчлөх шаардлагатай болдог.

Энэ нь хүүхдийг асуудлыг ганц өнцгөөс бус олон талаас нь харж сурахад хүргэдэг. Ирээдүйд амьдралын аливаа асуудалтай тулгарахад “өөр гарц бий юу?” гэж бодож чаддаг бүтээлч сэтгэлгээний үндэс эндээс эхэлдэг.

Өв соёл ба орчин үеийн боловсролын огтлолцол

Оньс бол зөвхөн өнгөрсөн үеийн дурсгал биш. Харин XXI зууны боловсролд ч үнэ цэнээ алдаагүй оюуны өв юм. Дэлхий нийт хүүхдийн critical thinking, creativity, problem solving чадварыг чухалчилж буй энэ үед монгол оньс нь эдгээр чадварыг байгалийн аргаар хөгжүүлдэг гайхамшигт хэрэглүүр болж байна.

Тиймээс монгол хүүхэд дэлхийн боловсролыг эзэмшихийн зэрэгцээ өөрийн үндэсний оюуны өвөөр сэтгэхүйгээ хөгжүүлэн өсөх нь хамгийн үнэ цэнтэй боловсролын нэг билээ.

Шатар ч гэсэн адилхан.

Нүүдэл хийхээсээ өмнө:

“Дараа нь юу болох вэ?”гэдгийг бодож эхэлдэг.

Энэ бол амьдралын боловсрол, амьдралын маш чухал чадвар.

Бид хүүхдүүдээ зөвхөн хичээл хийдэг биш, боддог төлөвлөдөг хүн болоосой гэж хүсдэг.

-Англи хэлний хөтөлбөрийн тухай энгийнээр тайлбарлавал?

Бид хүүхдийг дүрэм цээжилдэг биш, тухайн хэлээрээ чөлөөтэй сэтгэж, өөртөө итгэлтэй харилцаж чаддаг болгохыг зорьдог. Тиймээс Лондон Эдүкейшн сургууль нь Английн Оксфордын англи хэлний хөтөлбөрийг сонгон хэрэгжүүлж байна.

Оксфордын хөтөлбөрийн онцлог нь хүүхдэд зөвхөн үг, дүрэм заахад бус, англи хэлийг амьдрал дээр бодитоор ашиглаж сурахад чиглэдэгт оршдог. Хүүхэд хичээл дээр зөвхөн ном уншиж, дасгал бөглөөд суухгүй. Харин ярилцаж, асууж, санал бодлоо илэрхийлж, багтайгаа хамтран ажиллаж, тухайн хэлээрээ өөрийгөө илэрхийлж сурдаг.

Англи хэлийг “хичээл” биш “харилцаа” болгодог. Олон хүүхэд англиар дүрэм мэддэг ч ярихдаа өөртөө итгэлгүй байдаг. Харин Оксфордын аргачлал хүүхдийг багаас нь англиар ярьж, сонсож, бодож сурахад чиглэдэг.

Хүүхэд өдөр бүр англи хэлтэй орчинд байснаар:

  • айдсаа давж,
  • чөлөөтэй ярьж,
  • өөрийн бодлоо илэрхийлж,
  • олон улсын орчинд өөртөө итгэлтэй харилцаж сурдаг.

Энэ бол зөвхөн хэлний чадвар биш, ирээдүйн амьдралын маш чухал давуу тал юм. Хүүхдийн сэтгэхүйг хамт хөгжүүлдэгээрээ онцлог.

Оксфордын хөтөлбөр нь хүүхдийг зөвхөн цээжлүүлэх бус, эргэцүүлэн бодох, асуулт асуух, санаа дэвшүүлэхэд түлхүү анхаардаг. Жишээлбэл, хүүхэд текст уншаад зөвхөн орчуулахгүй.

Харин:

  • “Яагаад ингэж болсон бэ?”
  • “Чи байсан бол яах байсан бэ?”
  • “Өөрөөр шийдэх боломж байсан уу?” гэдгийг ярилцдаг.

Ингэснээр англи хэл сурахын зэрэгцээ critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар нь хамт хөгждөг бас дэлхийтэй холбогдох боломжийг нээдэг. Өнөөдөр дэлхийн шилдэг их сургуулиуд, шинэ мэдлэг, технологи, бизнесийн орчин англи хэл дээр төвлөрч байна.

Сайн англи хэлтэй хүүхэд:

  • дэлхийн хэмжээний мэдээлэлд шууд хүрч,
  • олон улсын хөтөлбөрт хамрагдаж,
  • гадаадын их сургуульд суралцах боломжтой болж,
  • ирээдүйд илүү өргөн сонголттой амьдрах боломжтой болдог.

Өөрөөр хэлбэл англи хэл бол зөвхөн нэг хичээл биш, харин дэлхий рүү нээгдэх хаалга юм. Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг өсгөдөг, хүүхэд шинэ хэлээр өөрийгөө ойлгуулж чадна гэдэг асар том урам зориг болдог. Нэгэн цагт ганц өгүүлбэр хэлэхээс ичдэг байсан хүүхэд тайзан дээр англиар илтгэл тавьж, гадаад багштай чөлөөтэй ярилцаж эхлэх мөч бол боловсролын хамгийн сайхан үр дүнгийн нэг. Тэр үед хүүхэд зөвхөн англи хэл сурсан байдаггүй. Харин:

  • өөртөө итгэх итгэлтэй,
  • зоригтой,
  • нээлттэй,
  • дэлхийтэй өрсөлдөхөд бэлэн хувь хүн болон өсөж байдаг.

Монгол хүүхдэд хамгийн тохирсон орчин. Бидний хувьд англи хэлний боловсрол гэдэг монгол хүүхдийг үндэснээс нь холдуулах биш, харин дэлхийтэй холбох гүүр гэж хардаг. Тиймээс бид хүүхдийн монгол хүмүүжил, сэтгэхүй, өв соёлыг хадгалсан хэвээр ндэлхийн боловсролтой холбохыг зорьдог.

-Яагаад Улаанхуаранд ийм сургууль байгуулах болсон бэ?

Би олон жил Англи улсад сурч, амьдарсан. Тэндээс ойлгосон хамгийн чухал зүйл бол хүчирхэг боловсрол гэдэг зөвхөн англи хэл сайн сурахыг хэлдэггүй юм байна. Харин хүүхэд өөрөө бие даан бодож чаддаг, амьдралын асуудлыг шийдвэрлэдэг, өөртөө итгэлтэй, зөв хүн болж төлөвших нь боловсролын хамгийн том зорилго байдаг.

Хүүхэд бодож чаддаг байх:

Мэдээллийг цээжлэхээс илүүтэйгээр өөрийн толгойгоор тунгаан бодож, зөв бурууг ялгаж, учир шалтгааныг ойлгодог байх нь өнөө цагийн хамгийн үнэ цэнтэй чадвар болсон.

Бид хүүхдүүдээ зөвхөн “хариулт мэддэг” бус, харин “яагаад?” гэж асууж чаддаг, эргэцүүлэн боддог, шинэ санаа гаргаж чаддаг хүн болгон төлөвшүүлэхийг зорьдог.

Сэтгэх чадвартай хүүхэд хаана ч очсон өөрийн замаа олж чаддаг.

Асуудал шийдэж чаддаг байх

Амьдрал дээр бүх зүйл номын жишээ шиг байдаггүй. Зарим үед хүүхэд өөрөө шийдвэр гаргах, гарц олох, алдаанаасаа суралцах шаардлагатай болдог. Тиймээс бид хүүхдэд зөвхөн онол заахаас гадна асуудлыг олон талаас нь харж, бодож, шийдэл хайх чадварыг хөгжүүлэхийг чухалчилдаг.

Ирээдүйд амжилттай явах хүн гэдэг хамгийн их мэдлэгтэй хүнээс илүү, тулгарсан асуудлыг зөв шийдэж чаддаг хүн байдаг.

Өөртөө итгэлтэй байх

Өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг, алдахаас айдаггүй, шинэ орчинд өөрийгөө зөв авч явдаг хүүхэд л дэлхийтэй өрсөлдөж чадна. Бусдыг дагахаас илүү өөрийн үнэ цэнийг ойлгож, өөрийнхөөрөө хөгжиж чаддаг. Ийм итгэл нь зөвхөн хичээлийн дүнгээр биш, харин хүүхдийг сонсдог, дэмждэг, урам өгдөг орчноос бий болдог. Бид хүүхэд бүрийг “өөрийн гэсэн давуу талтай хувь хүн” гэж хардаг.

Зөв хүмүүжилтэй байх

Мэдлэгтэй байхаас гадна зөв хүн байх нь илүү чухал.

Хүнээ хүндэлдэг, хариуцлагатай, бусдад тусархаг, ёс зүйтэй хүүхэд ирээдүйд нийгэмдээ үнэ цэн бүтээдэг. Тиймээс боловсролын үндэс нь зөвхөн академик амжилт биш, харин зөв хандлага, зөв хүмүүжил байдаг. Хүүхдийн хүмүүжил гэдэг зөвхөн сургуулийн биш, гэр бүл, багш, орчны хамтын бүтээл юм. Сайн хөтөлбөр, чанартай сургалтын орчин зөвхөн хотын төвийн хүүхдүүдэд байх ёстой зүйл биш. Хотын захын дүүргийн хүүхдүүд ч гэсэн:

  • чанартай англи хэл,
  • сэтгэхүйн сургалт,
  • гадаад багшийн орчин,
  • орчин үеийн боловсрол авах бүрэн эрхтэй.

Хүүхэд хаана амьдарч байгаагаас биш, ямар боломж олгож байгаагаас ирээдүй нь шалтгаалдаг гэж бид үздэг. Тиймээс бид аль болох олон гэр бүлд хүрч болохуйц, чанартай атлаа хүүхэд төвтэй боловсролын орчныг бий болгохоор ажиллаж байна. Энэ бол зөвхөн сургууль байгуулах тухай биш. Монголын Ирээдүйд хөрөнгө оруулж байгаа Нийгмийн хариуцлагын асуудал.

-Эцэг эхчүүдэд хамгийн их хэлмээр санагддаг зүйл юу вэ?

Эцэг эхчүүдэд хамгийн их хэлмээр зүйл бол: хүүхэд бүр давтагдашгүй. Хүүхэд бүрийн дотор өөр өөр авьяас, өөр өөр хэмнэл, өөр өөр гэрэл бий. Зарим хүүхэд хурдан бодож, асуултад шууд хариулдаг. Зарим нь дуугүй ажиглаж, удаан тунгааж байж хамгийн зөв санааг олдог. Зарим нь зураг зурж, зохион бүтээж, бүтээлээрээ өөрийгөө илэрхийлдэг. Зарим нь тайван боловч гүн бодолтой. Зарим нь бусдыг дагуулж, манлайлах төрөлхийн чадвартай байдаг.

Сургуулийн үүрэг бол хүүхдийг нэг хэвэнд цутгах биш, харин тэр нуугдаж буй чадварыг нь нээж өгөх явдал юм. Хүүхэд бүрээс ижилхэн дүн, ижилхэн зан, ижилхэн хурд шаардах нь тэдний онцлогийг бүдгэрүүлдэг. Харин сайн сургууль хүүхдийн ялгааг сул тал гэж харахгүй, хөгжүүлэх боломж гэж хардаг.

Бид хүүхдийг “хэнтэй адил болох вэ?” гэж бус, “өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж чадах уу?” гэж хардаг. Нэг нь математикт гялалзаж болно. Нэг нь хэл ярианд сайн байж болно. Нэг нь урлаг, спорт, сэтгэхүй, зохион бүтээх, бусдыг ойлгох чадвараараа онцгой байж болно. Тэр бүхнийг олж харах, дэмжих, хөгжүүлэх нь боловсролын жинхэнэ үнэ цэн юм. Сургууль бол тэр чадварыг нь нээж өгөх газар байх ёстой.

Тиймээс хамгийн чухал нь хүүхдийг хайрцаглах биш, нээх. Дарах биш, дэмжих. Зөвхөн шалгах биш, чиглүүлэх. Хүүхэд бүрийн дотор байгаа тэр жижиг очийг асааж чадвал тэр хүүхэд өөртөө итгэлтэй, зорилготой, зөв хүн болон өсдөг.

Энэ бол бидний байгуулахыг зорьж буй боловсролын орчны гол утга учир юм. Гэхдээ хамгийн чухал нь…

Дэлхийтэй ярилцдаг ч, Монгол өв соёл, ухаанаа мэддэг Монгол хүн хэвээрээ үлдээсэй...

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сургууль-ийн, музей-н гэж бичээд бхдаа яахав дээ
2026-05-29
Эх оронч:
Сайхан ярилцлага байна.
2026-05-29