ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан боллоо
ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКизУ-ын Ерөнхийлөгч С.Жапаров, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийлээ.
Киргиз Улстай худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтын талаар санал солилцлоо.
БНХАУ-ын талтай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гашуунсухайт–Ганцмодын төмөр замыг 2027 онд дуусгах, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах асуудлыг хэлэлцлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ