Европын Холбоо Хятадын онлайн худалдааны платформ Temu-д 232 сая ам.долларын торгууль ногдууллаа.
Европын Холбоо Temu-г 200 сая евро (232 сая ам.доллар)-оор торгосон нь онлайн худалдааны салбарт томоохон дохио болж байна. Торгуулийн шалтгаан нь аюултай тоглоом, цахилгаан хэрэгсэл зэрэг хууль бус бүтээгдэхүүн худалдаалсан, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой юм.
Энэхүү шийтгэл нь Digital Services Act-ийн дагуу хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилготой бөгөөд Европын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх платформуудад хатуу хяналт тогтоож буйг харуулж байна.
Temu болон бусад Хятадын онлайн худалдааны платформууд Европын зах зээлд илүү хатуу шаардлага, хяналттай тулгарах төлөвтэй бөгөөд энэ нь олон улсын худалдааны орчинд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй байна.
Ингэснээрээ Хятадын онлайн худалдааны компаниудад дарамт нэмэгдэнэ мөн олон улсын худалдааны платформууд илүү хатуу стандарт мөрдөх шаардлагатай болно гэж ажиглагчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ