Японыг Жанми шуурга нөмөрч, 60 мянган өрх цахилгаангүй болжээ

img

 

Өнөөдөр Жанми халуун орны шуурга Японы зүүн болон төв хэсгийг дайран өнгөрч, хүчтэй аадар бороо, салхины улмаас 60,000 айл өрх  цахилгаангүй болж, 900 орчим нислэгүүд цуцлагдан, Токио болон бусад бүсэд галт тэрэгний хөдөлгөөн саатаж, зарим чиглэл түр зогссон байна. Мөн тус шуурганаар 15 хүн гэмтэж бэртжээ. 

Эрх баригчид үер, хөрсний гулгалтын эрсдэлээс сэрэмжлүүлж, хэдэн зуун мянган иргэнд нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ