Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусч алданги тооцож эхэлжээ

img

 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх хугацаа зургаадугаар сарын 01-нд дуусчээ. Тодруулбал, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь тухайн жилийн албан татвараа жилд нэг удаа зургаадугаар сарын 1-нээс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй байдаг.

Иймд татвар төлөгч иргэд хугацаандаа амжиж төлөхийг зөвлөж байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, журмын дагуу торгууль, алданги тооцох нөхцөл үүсэхийг Татварын ерөнхий газраас сануулж байсан юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ