Эрэгтэйчүүдийн волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Зүүн Азийн Волейболын Холбоо (EAVA)-ны шийдвэрээр 2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад, Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 19–23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ шат авчрах бөгөөд Монголын Волейболын Холбоо зохион байгуулах эрхийг хүлээн авч, Удирдах зөвлөлийн хурлаараа ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
2026 оны тус тэмцээн нь Монгол Улсад Зүүн Азийн бүсийн түвшний хамгийн том волейболын арга хэмжээ болох бөгөөд олон улсын стандартад нийцсэн зохион байгуулалтаар Монголын волейболын нэр хүндийг өсгөх боломжийг нээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ